Хакүхо дээд зиндаанд 1000 даваа авсан анхны сүмоч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башё өнөөдөр өндөрлөх учиртай. Тэгвэл энэ удаагийн башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлэх болзлоо өчигдөр хангалаа. Тэрбээр 14 дэх өдрийн барилдаанд Озеки Гоедог давснаар түрүүлэх нь тодорхой болсон юм.  Ийнхүү тэрбээр дээд зиндаад 41 дэх түрүүгээ хүртэж, амжилтаа ахиулсаар байна.

Түүнээс гадна, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 1000 ялалт авсан анхны сүмоч боллоо. Дээд зиндаанд хамгийн олон ялалт авсан жагсаалтын хоёрдугаарт Озеки Кайо 879 даваатай бичигдэж байгаа нь Хакүхо ямар хол тасарсаныг харуулж байгаа юм.