Б.Мөнгөнчимэг ялж, О.Ууганбаатар тэмцээнээ өндөрлөлөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж байгаа Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо Италийн Эдвиг Гвендтэй барилдаж, базари үнэлгээгээр яллаа. Манай бөх хоёрдугаар тойрогт Недерландын Жул Франссентэй барилдана.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 81-д барилдсан О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт Бразилын Сантостай барилдаж, базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.