Уран сайхны гимнастикийн АШТ манай улсад болно

O.Admin
2018-09-24

Нийт есөн орны 70 гаруй тамирчид оролцож буй Уран сайхны гимнастикийн Ази Тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд Азийн аварга, дэлхийн цомын аварга гэх мэт олон алдартай тамирчид хүрэлцэн ирэх юм.

Тэмцээний эхний өдөр аравдугаар сарын 26-ны өдөр ганцаарчилсан төрлийн цагариг бөмбөгний тэмцээн, багийн төрлийн тэмцээн, тэмцээний хоёр дахь өдөр мөн сарын 27-ны өдөр ганцаарчилсан төрлийн булав туузны тэмцээн, багийн төрлийн тэмцээн болох аж. Тэмцээний гурав дахь өдөр буюу финалын тэмцээн аравдугаар сарын 28-ны өдөр ганцаарчилсан төрлийн дөрвөн хэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн, багийн төрлийн хоёр хэрэглэлийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болох аж.