Н.Ганбаатар: Цолоо ахиулахын төлөө хууль бус арга хэрэглэх шаардлага байхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-24

Монгол Улсын гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн талаар мэдээлэл гарч байгаа билээ. Тэгвэл тэрбээр энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Гарьд Н.Ганбаатар “Миний бие монгол бөхийн дэвжээн дээр үнэнч шударга байхыг ёс суртахууныхаа эрхэм зорилго болгож ирсэн болохоор мөнгө төгрөгөөр даваа наймаалцах, хориотой эмийн бодис хэрэглэх зэргээс хөндий явж ирсэн билээ.

Одоо би 36 настай. Өндөр амжилтын төлөө барилдахааргүй ахмад тамирчдын тоонд багтаж байна. Би топ амжилтаа 10 жилийн өмнө буюу бэртэл авахаасаа өмнө гаргаж, өнөөгийн цолоо авсан билээ. Одоо надад цол ахиулахын төлөө хууль бус арга хэрэглэх ямар ч шаардлага байхгүй” хэмээн мэдэгдэлдээ дурьдсан байна.