Месси Ла лигт хамгийн олон тоглолтод оролцсон легионер тамирчин боллоо

O.Admin
2018-09-24

Испанийн Ла лигийн тавдугаар тойргийн хүрээнд “Барселона” клуб “Жирона”-тай тулсан. Энэ тоглолтод багийн лидер Месси оролцсон юм. Энэ нь түүний Ла лигийн 423 дахь тоглолт байжээ.

Ингэснээр Аргентин эр Дани Алвесын 422 тоглолтод оролцсон амжилтыг давж, ла лигт хамгийн олон тоглосон гадаад тоглогч болжээ. Энэ жагсаалтын гуравдугаарт “Сельты” болон “Реал Сосьедад”-ын төлөө тоглож байсан Валерий Карпин 384 тоглолтод оролцсон амжилтаараа жагсчээ. Цаашлаад Роберто Карлос (370), Мауро Силва (369)  болон Мирослав Жукич (368) нар энэ жагсаалтад бичигдэж байгаа юм.