Морьт харвааны ДАШТ-д Э.Эрдэнэ гурван жил дараалан түрүүлжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-12

БНСУ-д энэ сарын 4-8-ны өдрүүдэд  Морьт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ болжээ. Энэхүү тэмцээнд  “Хан Монгол” холбооны тэргүүн Ш.Цогхүүгийн удирдлагад оролцсон манай тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, нийлбэр дүнгээр аваргын цом өргөсөн байна  

Мөн “Хан Монгол”-ын дасгалжуулагч Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд түрүүлж, дэлхийн аварга болжээ. Түүнээс гадна, багийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн юм байна. 2003 оноос хойш БНСУ-д амьдарч буй Э.Эрдэнэ ДАШТ-д гурван жил дараалан түрүүлж байгаа нь энэ аж.  Зургаан жилийн өмнө морьт харваагаар хичээллэж эхэлсэн тэрбээр тус тэмцээнд анх цэц сорихдоо буюу 2015 онд хүрэл, 2016, 2017 онд алт, мөнгөн медаль хүртэж байжээ.