Лёв Германыг удирдаж, 168 дахь тоглолтоо хийж, рекорд тогтоолоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-14

Германы шигшээ баг өнгөрсөн шөнө Голландын талбайд зочилж, 3:0-ээр хожигдлоо. Тэгвэл энэхүү “тулаан” Иохим Лёвын Германы шигшээ багийг удирдаж 168 дахь тоглолт байлаа.

Ингэснээр Лёв Германы шигшээг удирдаж хамгийн олон тоглолт хийсэн менежер болж, Зепп Хербергерыг гүйцлээ. Зепп Германы шигшээг удирдаж 167 тоглолт хийж байсан ажээ. Лёв 2014 онд Германы шигшээтэй дэлхийн аварга болж байсан юм.