Мане бэртэл авчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-16

“Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Садьо Мане бэртжээ. Тэрбээр Сенегалын шигшээн төлөө тоглож байхдаа бага зэргийн бэртэл авсан байна. Харин эмч нар түүний бэртлийг үзээд, тийм ч ноцтой биш гэсэн онош тавьсан аж.

Тиймээс өнөө шөнө болох Суданы эсрэг тоглолтод оролцож магадгүй юм байна. Өмнө нь “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Салах шигшээ багийнхаа төлөө тоглож байгаад бэртэж, Англид эргэж ирсэн. Мөн Голланд хамгаалагч Виргил ван Дейк бэртлийн улмаас шигшээ багийнхаа төлөө тоглох боломжгүй болж, клубтээ эргэж ирээд байгаа билээ.