"Арсенал" хэсгээсээ гарах болзлоо хангалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-09

Европа лигийн Е хэсэгт багтсан Английн "Арсенал" клуб дөрөвдүгээр тойрогт талбайдаа Португалын "Спортинг" багийг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр 10 оноотой болж, хэсгээс гарах болзлоо хангалаа.  Учир нь гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа багууд үлдсэн хоёр тойрогт хоёуланд нь хожоод ч гүйцэхээсээ өнгөрсөн. Харин "Спортинг" клуб 7 оноотой болсон. Үлдсэн хоёр тойргоос "Арсенал" нэг хожиход л хэсгээс нэгээр гарах нь тодорхой болно.

Энэ хэсгийн нөгөө тоглолт "Ворскла" болон "Карабах" багуудын хооронд болсон. Украины баг талбайдаа хийсэн энэ тоглолтод хожсон бол хэсгээ гарах найдвар нэмэгдэх байлаа. Гэвч чадалгүй, өрсөлдөгчдөө 0:1-ээр хожигдлоо. "Карабах"-ын нэр төрийн ганц хожлыг авчирсан гоолыг 13 дахь минутад Абдуллаев оруулжээ.