Г.Болдбаатар "Ташкент-Гран при"-гаас алтан медаль хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-Гран при-2018” тэмцээн эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар алтан медалийн эзэн боллоо.  

Тус тэмцээнд 47 орны 352 жүдоч зодоглож байгаа бөгөөд Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Д.Рузиев, дараагийн тойрогт Тайванийн Янг Юнь Вейг тус тус ялж хэсгээ тэргүүлсэн юм. Харин хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мхэдзе Лукаг ялж, аваргын төлөө Узбекистаны жүдоч Урозбоев Диёорбекыг цэвэр ялж алтан медаль хүртлээ.

Харин түүний жинд Д.Амартүвшин барилдаж тавдугаар байр эзэллээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Б.Хорлоодой хоёр ялж долдугаар байрт шалгарсан байна.