“Барселона” хожигдож, “Реал” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-12

Испанийн Ла лигийн 12 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Бетис”-ыг хүлээж авч, 3:4-өөр хожигдож, багахан шуугиан тарилаа.  “Барса”-гаас 68, 90 дэх минутад Месси дубль хийж, энэ улирлын Ла лигийн 9 дэх гоолоо оруулсан. Түүний дунд Видаль 79 дэх минутад нэгийг оруулжээ.

Харин зочин багаас Фирпо 20, Санчес 34, Ло Чельсо 71, Каналес 83 дахь минутад гоолдож, хүчирхэг “Барса”-г талбайд нь сөхрүүллээ. Ийнхүү “Барселона” 24 оноотой үлдсэн ч тэргүүн байраасаа буусангүй. Харин “Бетис” 16 оноотой 12 дугаар байрт бичигдэж байна.

“Реал Мадрид” клубын хувьд энэ тойрогт “Сельта”-гийн талбайд зочилж, 2:4-өөр хожлоо. Ингэснээр 20 оноотой 6 дугаар байрт бичигдэж байна. Эзэн багаас Мальо 61, Браис Мендес 90 дэх минутад нэг нэг гоол оруулж. Тэгвэл зочдоос Бензема 23, Рамос 83, Себальос 90 дэх минутад нэг нэгийг оруулжээ. Дунд нь “Сельта”-гийн хамгаалагч Кабраль 56 дахь минутад авто гоол оруулсан байна.