Месси Роналдогийн амжилтыг эвдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-28

Испанийн “Барселона” клуб Аваргуудын лигийн 5 дугаар тойргийн хүрээнд Голландын “ПСВ” багийг 2:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Месси нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн 106 дахь гоолоо орууллаа. Гэхдээ эдгээр гоолоо зөвхөн Каталоны багийн төлөө оруулж байгаа юм.

Энэ амжилтаараа тэрбээр Роналдог гүйцлээ. Роналдо “Реал”-ын төлөө Аваргуудын лигт 105 гоол оруулаад байсан. Мессигийн хувьд энэ улиралд Аваргуудын лигт 6 гоол оруулаад байна. “ПСВ”-гийн төлөө эхний тоглолтдоо хет-трик толилуулж, “Тоттенхэм”-ийн эсрэг хоёрыг хийсэн. Харин “Интер”-тэй хийсэн хоёр тоглолтод бэртэлтэй учир өнжсөн юм.

Одоогоор Аваргуудын лигт Левандовски, Месси хоёр л зургаан гоол оруулсан амжилттай мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.