“Реал Мадрид” клуб “Алтан бөмбөг” авсан тоглогчдынхоо тоогоор тэргүүлж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-03

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Лука Модрич “Алтан бөмбөг” шагнал хүртсэн билээ. Тэрбээр “Ювентус”-ын супер од Криштиано Роналдо, “Атлетико”-гийн Антуан Гризманн нартай өрсөлдөж, ялсан.

Ингэснээр тэр “Реал”-аас   “Алтан бөмбөг”  хүртсэн 7 дахь  хөлбөмбөгч болж байгаа юм. Өмнө нь   Альфредо ди Стефано (1957, 1959), Раймон Копа (1958), Луиш Фигу (2000), Роналдо (2002), Фабио Каннаваро (2006),  Криштиану Роналду (2013, 2014, 2016, 2017) нар “Алтан бөмбөг” хүртэж байжээ.

“Барселона”, “Милан”, “Ювентус” багуудаас 6 хөлбөмбөгч “Алтан бөмбөг” хүртэж байсан бол “Реал” ийн давж гарлаа.   Харин нийтдээ 11 “Алтан бөмбөг” хүртэж, “Барса”-тай тэнцэж байгаа ажээ.