Зургаан настай охин Дэлхийн аварга болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-09

Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала лампур хотод энэ сарын 9,10-нд болж байгаа Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга болжээ.

Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Мөн тус тэмцээнд оролцож байгаа Хөвсгөл аймгийн "Нутгийн аваргууд" сургуулийн зургадугаар ангийн сурагч А.Саруулням дэд аварга, "Эрдмийн далай" сургуулийн сурагч Г.Жамьянмядаг гүнзгий түвшинд хоёр дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.