Йоахим Лёв: “Реал” ямар ч дасгалжуулагчийн сонирхлыг татдаг баг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-10

Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв цаашид ямар баг дасгалжуулах талаараа ярьсан байна.

Тэрбээр “Би хэдэн жилийн турш клуб удирдаж байсан, гэхдээ Германы шигшээ багийг орхих талаар бодож байгаагүй.

Мэдээж цаг хугацаа улирахын хэрээр шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгөөд юу хийх бодох л болно.  Гэхдээ би Германд биш гадаадын багт ажиллахыг хүсч байгаа.

“Реал Мадрид” уу, ямар ч дасгалжуулагчийн сонирхлыг татдаг баг” хэмээн ярьжээ.