Месси энэ жилийн 50 дахь гоолоо орууллаа

O.Admin
2018-12-16

Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө “Леванте”-гийн талбайд зочилж, 5:0-ээр хожсон билээ.  Энэ тоглолтод Месси хет-трик толилуулсан.  Ингэснээр энэ жилийн 48, 49, 50 дахь гоолоо оруулсан нь энэ юм.

Тэрбээр 2010 оноос хойш есөн жилийн турш наймд нь календарийн жилд 50 болон түүнээс дээш гоол оруулж байгаа нь энэ ажээ. Зөвхөн 2013 онд л 45 гоол оруулсан юм байна. Хамгийн оргил амжилт буюу рекорд тогтоосон жил нь 2012 он. Тэр жил Месси бүх тэмцээнд 91 гоол оруулж байсан билээ.