Месси Ла лигт 43 дахь удаагаа хет-трик хийлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-16

Испанийн Ла лигийн 16 дугаар тойргийн хүрээнд “Барселона” клуб “Леванте”-г 5:0-ээр хожиход Месси хет-трик толилуулсан билээ. Энэ нь түүний “Барса”-гийн төлөө хийж байгаа 43 дахь хет-трик юм. Криштиано Роналдо л түүнээс олон буюу 44 хет-трикийг “Реал Мадрид”-ын төлөө хийсэн байна.

Месси одоогоор Европын топ таван лигт гоол болон дамжуулалтынхаа тоогоор 20 оноотой тэргүүлж байна. Тэрбээр Ла лиг 14 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, 9 гоолын дамжуулалт өгсөн. Мөн Европын топ таван лиг дотор хамгийн олон гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.