Аваргуудын нэрэмжит барилдаан маргааш болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

МҮБХ-ноос өнөөдөр өглөө  мэдээлэл хийлээ. Мэдээллээр энэ сарын 27-нд буюу маргааш “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгуулах болсон талаараа мэдээлэв. Мэдээллийн эхэнд тэд удаан хугацааны туршид бөхийн барилдаан зохион байгуулаагүйдээ нийт бөх сонирхогч ард түмнээсээ болон бөхчүүдээсээ уучлал гуйлаа.

Үүний дараа маргааш болох тэмцээнийхээ дараа мэдээлэл өгөв. “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд 13.00 цагаас болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдана. Бөхийн барилдааныг үнэ төлбөргүй нийтэд үзүүлэх юм байна.

Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500.000 төгрөг, хоёр хүн 250.000 төгрөг, таван хүн 100.000 төгрөг өгөхөөр болжээ. Мөн шалгарсан азтангууд Монгол Улсын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй аж.