Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан боллоо. Манайхаас жин тус бүрт хоёр, нийт 8 бөх барилдаж, хоёр хүрэл медаль хүртлээ.

73 кг-д энэ жил улсын аварга болсон Ц.Цогтбаатар энэ удаагийн гран при тэмцээнд Хятадын бөх Шин Да Гаг базари үнэлгээгээр ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2018 он гарсаар гурван том тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль хүртэж чадлаа.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч Хятадын бөх Тан Жинийг ялж, хүрэл медаль хүртэж чадлаа.  Ийнхүү Монголын баг тамирчид эхний хоёр өдрийн дараах байдлаар 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 8 дугаар байрт бичигдэж байна.