ПСЖ ирэх зун Коутиньо юм уу Иског авахаар төлөвлөж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-16

Францын “ПСЖ” клубын удирдлагууд ирэх зуны солилцоо наймааны цонхоор “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Иско болон “Барса”-гийн Филиппе Коутиньо хоёрын нэгийг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ.  Өмнө нь “Барса” Килиан Мбаппег худалдаж авах наймаандаа Коутиньог оролцуулж магадгүй талаар мэдээлэл гарч байсан.

Transfermarkt-ийн мэдээлж байгаагаар бол Искогийн үнэ 75 сая, харин Коутиньогийнх 140 аж. Энэ улиралд Иско Ла лигт 10 тоглолтод оролцож, нэг гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгсөн. Тэгвэл Коутиньо 10 тоглолтод 4 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байна.