“Реал Мадрид” хоёрдугаар байр руу орж ирлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-09

Испанийн Ла лигийн 23 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Атлетико Мадрид” клуб талбайдаа нэг хотын баг болох “Реал Мадрид”-ыг хүлээж авч тоглолоо.  Энэ тоглолтод “Реал” өрсөлдөгчөө 1:3-аар буулгаж авснаар 45 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ.

Харин “Атлетико” 44 оноотой хэвээр үлдэж, гурав руу ухрав.  Тоглолтын 16 дахь минутад Каземиро гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 25 дахь минутад Гризманн тэнцүүлсэн. Гэвч Серхио Рамос 42 дахь минутад энэ улирлын Ла лигийн 6 дахь гоолоо оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар 74 дэх минутад Бейл нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.

Бусад тоглолтын үр дүн

Хетафе 3-1 Сельта

Эспаньол 2-1 Райо Вальекано

Жирона 0-2 Уэска