Буффон Аваргуудын лигт 50 тоглолтод гоол алдаагүй гурав дахь хаалгач боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-12

Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд Францын “ПСЖ” клуб  Английн “Манчестер Юнайтед”-ын талбайд зочилж, 0:2-оор хожсон билээ. Энэ тоглолтод “ПСЖ”-гийн хаалгыг Жанлуижи Буффон манаж, нэг ч гоол алдсангүй.

Ингэснээр 41 настай Буффон Аваргуудын лигт 50 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй гурав дахь хаалгач боллоо.  Энэ жагсаалтыг “Порто” клубт хүчин зүтгэж байгаа Икер Касильяс 57 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй амжилтаараа тэргүүлж байна. Хоёрдугаарт, Эдвин ван дер Кар 51 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй амжилтаараа бичигдэж байгаа юм.