“Ливерпүүл” Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-13

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб талбайдаа Английн “Ливерпүүл”-ийг хүлээж авч, шийдвэрлэх тоглолтоо хийлээ.

Эхний тоглолт Англид болоход хоёр баг хуурай тэнцсэн. Харин хариу тоглолтод “Ливерпүүл” өрсөлдөгчөө 1:3-аар буулгаж авч, шөвгийн наймд шалгарч чадлаа. Тоглолтын 26 дахь минутад Мане гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 39 дэх минутад Матип өөрийнхөө хаалганд гоол оруулж, багаа хөөдөх шахсан юм. Харин багийн нөхөд нь түүний алдааг залруулж, 69 дэх минтад ван Дейк тэргүүллийн гоол оруулсан бол Мане 84 дэх минутад Мане дахин нэгийг оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.