Бостон Селтикс цувралын эхний тоглолтодоо хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-14

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын нэг дэх тоглолтууд боллоо. Бостон Селтикс өнөөдөр талбайдаа Индиана Пэйсэрс багтай тоглож 84-74 харьцаагаар хожиж цувралын эхний тоглолтод хожлоо. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 17-ны өглөө 07:00 цагт болно.

Тус тоглолтод Кари Ирвинг 20 оноо, 5 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Маркус Моррис 20 оноо, Жейсон Тейтум 15 оноог тус тус авлаа. Харин эсрэг багаас Кори Жосеп 14 оноог авлаа.