“Реал Мадрид” тэнцэж, хоёр оноо алдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-15

Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн үлдсэн нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “хөшиг”-ийг хааж “Реал Мадрид” клуб “Леганес”-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Реал” 61 оноотой болж, тэргүүлэгч “Барса”-гаас 13 оноо алдсан хэвээр үлдэв.

Уг нь “Барселона” энэ тойрогт оноо алдсан. Тэдний бүдрэлтийг “Реал” ашиглаж чадсангүй өөрсдөө бас оноо алдлаа. Тоглолтын 45 дахь минутад Хонатан Сильва гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Харин 51 дэх минутад Бензема тэнцүүлж, Ла лигийн энэ улирлын 18 дахь гоолоо оруулсан юм.