31 онооны зөрүүг ЛА Клипперс багийнхан барьж цувралыг тэнцүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-04-15

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд боллоо. Өнөөдөр өнгөрсөн жилийн аварга баг Голдэн Стэйт Уорриорс өөрийн талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо.Тоглолтын эхний хагасыг 73-50 харьцаагаар аваргууд тэргүүлж байсан бөгөөд онооны зөрүү 31-д хүрсэн билээ. Гэвч сүүлийн хагасыг Клипперс гайхалтай төгсгөж 131-135 харьцаагаар Клипперс аваргуудыг талбайд нь буулгаж авснаар цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүллээ.

Тус тоглолтод Луй Уйлиамс 36 оноо, 11 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Каллинари 24 оноо, Харрел 25 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Кавин Дурант 21 оноо, 5 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Хоёр багийн дараагийн тоглоглол Лос Анжелес Клипперс багийн Степлс цэнгэлдэхэд болох бөгөөд энэ сарын 19-ны өглөө 10:30 цагт болно.