Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж цуврал тэнцлээ

Б.ГАНЗОРИГ
2019-04-15

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд боллоо. Өнөөдөр цувралын эхний тоглолтодоо талбайдаа ялагдал хүлээсэн Филадельфи 76 талбай дээрээ Брүүклин Нетс багтай тоглож 145-123 харьцаагаар хариугаа илт илүүрхэж авлаа. Ингэснээр цувралыг 1-1 харьцаатай болгож тэнцүүлсэн бөгөөд дараагийн тоглолт Брүүклин Нетсийн талбайд энэ сарын 19-ны өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Бэн Симмонс 18 оноо, 10 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Жоэл Эмбийд 23 оноо, 10 самбар, Харрис 19 оноог тус тус авчээ. Харин эсрэг багийн гарааны тоглогчидоос 16 оноог ДиАнжело Рассел авсан бол бусад нь бүгд 10-аас бага оноо авчээ.