Месси дубль хийж, “Барса” шөвгийн дөрөвт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-16

Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд өрсөлдөх багуудын нэр тодорч эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Барселона” клуб талбайдаа Английн “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа.

Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр “шүүрдэж”, хагас шигшээ шатанд шалгарч үлдэв. Тоглолтын 16, 20 дахь минутад Месси дубль хийж, гангарсан. Ийнхүү тэрбээр энэ улиарлд Аваргуудын лигт 10 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Түүний хоёр гоолын араас Коутиньо 61 дэх минутад 16-гийн гаднаас нэрийн хуудас болсон гоолоо оруулж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулсан юм.