Портленд Трэйл Блэйзэрс цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Б.ГАНЗОРИГ
2019-04-16

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд боллоо. Портлэнд Трэйл Блэйзэрс талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай тоглож 94-114 харьцаагаар хожиж цувралыг 2-0 болголоо. Хоёр багийн дараагийн тоглолт Тандерын талбайд болох бөгөөд энэ сарын 20-ны өглөөний 09:30 цагт болно.

Тус тоглолтод Диман Лилард 29 оноо, СиЖи Макколлум 33 оноог авч багаа хожилд хүргэсэн бол эсрэг багаас Пол Жорж 27 оноо, Рассед Уэстбрүүк 16 оноо, 11 дамжуулалт, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.