“Реал Мадрид” тавдугаар сарын 29-ний өдөр Азарын наймааг зарлана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-13

Английн “Челси” клубын хагас хамгаалагч Эден Азар Испанийн “Реал Мадрид” клубт замналаа үргэлжлүүлэх нь бараг тодорхой болж байх шиг байна. Мадридын багийн удирдлагууд аль аль хэдийнэ Лондонд очиж, Бельги эртэй гэрээ байгуулсан талаар Европын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Тэр ч битгий хэл энэ сарын 29-ний өдөр наймааг албан ёсоор зарлах юм байна. Тодруулбал, Европа лигийн финалын тоглолтыг дараа зарлахаар төлөвлөсөн ажээ. Азарын төлөө “Реал” Лондоны “Цэнхэрүүд”-д 100 сая евро төлж байгаа аж.