Торонто Репторс цувралыг 3-1 болголоо

Б.ГАНЗОРИГ
2019-06-07

NBA-ын плэйоффын аваргын төлөөх цувралд Торонто Репторс болон Голдэн Стэйт Уорриорс багууд үлдээд байгаа билээ. Цувралын дөрөв дэх тоглолт Голдэн Стэйт Уорриорс багийн талбайд болсон бөгөөд өмнөх эхний хоёр тоглолт Торонто Репторс багийн талбайд болж хоёр баг 1-1 болсон. Харин өмнөх тоглолтод Уорриорсын талбай болсон ч хожигдол хүлээж аваргууд тэргүүллээ алдсан билээ.

Энэ удаа аваргууд хожигдох эрхгүй тоглосон бөгөөд өмнөх тоглолтод гэмлтийн улмаас тоглоогүй Клэй Томпсон, Лүүни нар тоглосон билээ. Гэвч эхний хагаст онооны зөрүүг 12 хүргэж байсан ч төгсгөлийг тааруухан хийснээр 105-92 харьцаагаар ялагдал хүлээж цуврал 3-1 болж холдлоо. Дараагийн тоглолт Торонто Репторсын талбайд шилжих бөгөөд энэ сарын 11-ны өглөөний 09:00 цагт болно.

Тус тоглолтод Кавай Леонард 36 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Паскал Сиакам 19 оноо, Сөрж Ибака сэлгээнээс 20 оноог авчээ. Харин эсрэг багаас Клэй Томпсон 28 оноо, Стифэн Көрри 27 оноог авсан ч бусад тоглогчид нь 11-ээс доош оноог авчээ. Харин тус багийн Кэвин Дурант гэмтлийн улмаас тоглолтуудыг өнжиж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолтод оролцох нь эргэлзээтэй байна.