"ПСЖ" Инсиньег авахын тулд 100 саяыг төлөх үү

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-14

Италийн "Наполи" клубын хагас хамгаалагч Лоренцо Инсиньег Францын "ПСЖ" сонирхож эхэлжээ.  Парис хотын баг энэ жил 28 настай хөлбөмбөгчийг энэ зун авахыг хүсч байгаа аж.  Тэгвэл "Наполи" түүнийг 100 саяар зарахыг хүсч байгаа аж.  

Гэвч одоогоор түүний төлөө 70-80 саяас дээш санал "Наполи"-д ирээгүй л байна. Италийн багийн удирдлагууд ирэх долоо хоногт түүний ирээдүйн талаар өөрийнх нь агент Мино Райолотай ярилцах аж. Инсинье "Наполи"-тай 2024 он хүртэл гэрээтэй бөгөөд жилд 6 сая еврогийн цалин авч байгаа билээ.