Брүүклин Нетс багт Кайри Ирвинг, Кэвин Дурант нэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-01

NBA-ын 2018-19 оны улирал дуусч аварга багаар Торонто Репторс баг тодорсон билээ. Тэгвэл өнөөдөр өглөө 06:00 цагт солилцооны цонх нээгдэж дуулиан тарьсан эхний багаар Брүүклин Нетс баг боллоо. Тэд Кэвин Дурант болон Кайри Ирвинг нарыг нэгтгэж чаджээ. Харин Кэвин Дурант өнгөрсөн улирлын аваргын төлөөх тоглолтын үеэр гэмтсэн бөгөөд ойролцоогоор 9-12 сарын хугацаанд талбайд гарах боломжгүй байгаа юм. Гэвч түүнтэй 4 жилийн 146 сая ам.долларын гэрээг байгуулсан бол Кайритай 4 жилийн 141 сая ам.долларын цалинг тохиролцож чаджээ.

Тэрбээр өмнөх улиралд Бостон Селтикс багт байсан бөгөөд 23.8 оноо, 6.9 дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт дунджилж байсан бол Дурант 26 оноо, 6.4 самбар, 5.9 дамжуулалтыг дунджилж байжээ.