Эшли Янг "Манчестер Юнайтед"-ын шинэ ахлагч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-04

Шинэ улиралд "Манчестер Юнайтед"-ын ахлагчаар Эшли Янг тоглохоор болжээ. Энэ талаар багийн дасгалжуулагч Оле-Гуннар Сульшер. мэдэгдсэн байна. Тэрбээр "Янг манай багийн шинэ ахлагч. Тэр аль хэдийнэ ахлагч байх хэмжээнд хүрсэн, гарааны тоглогч. 

Өмнө нь хаалгач Де Хеа багийн ахлагч болох хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлэл гарч байсан. Харин Сульшер энэ албыг Погбад өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байсан билээ. Гэвч эцсийн дүнд хамгийн туршлагатай тоглогч Янг "Улаан чөтгөрүүд"-ийн ахлагч боллоо.