"Манчестер Сити" Английн супер цомыг хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-05

Английн супер цомын төлөөх тулаан өчигдөр орой боллоо. Дотоодын бүх цомыг өнгөрсөн улиралд хамсан "Манчестер Сити" хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Аваргуудын лигийн аварга "Ливерпүүл"-тэй цом булаалдлаа. Шинэ улирлын өмнөх өнгөө шалгах энэхүү тоглолт эн тэнцүү өрнөж, торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсаг юм. 

Хоёр баг үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн.  Тоглолтын 12 дахь минутад Стерлинг гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 77 дахь минутад Матип тэнцүүлж дөнгөсөн. Ийнхүү үндсэн цагт тэнцсэн хоёр баг эцэстээ торгуулийн цохилт цохиход "Манчестер Сити" илүү байж, өрсөлдөгчөө 5:4-өөр буулгаж авч, улирлыг цомтой угтаж байна.