"Интер" Жекогийн төлөө 18 саяыг санал болгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

"Интер" клуб нутгийн баг "Рома"-д хүчин зүтгэж буй довтлогч Эдин Жеког авах оролдлогоо үргэлжлүүлсээр байна. Ойрын үед Милан хотын баг 33 настай Босни довтлогчийн төлөө 18 сая евро санал болгохоор зэхэж байгаа ажээ. 

Өмнө нь "Интер" Жекогийн төлөө 15 саяыг санал болгосон. Харин "Рома" 20 саяыг нэхсэн юм. Тиймээс үнийн саналаа нэмж, 18 болгож хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.