Сэргээш хэрэглэсэн харваачын шагналыг буцаалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-21

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар нэг харваачаас допинг илэрсэн талаар Баяр наадмын комиссоос мэдээлсэн билээ. Сэргээш илэрсэн харваач нь Х.Даваа гэх эмэгтэй  бөгөөд энэ жилийн баяр наадмаар дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн аж.

Түүнд Сурын холбооноос зохих хариуцлагыг хүлээлгэж ёс зүйн хороогоор авч хэлэлцээд, шагналыг нь буцааж, нэг жилээр харвах эрхийг нь хасчээ.

Х.Даваа нь тухайн үед ханиадны төрлийн эм бэлдмэл хэрэглэснээс сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлсэн байна. Дашрамд дурдахад, сэргээшийн шинжилгээ авч эхэлснээс хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ аж.