Манай футзалын тамирчид тэмцээнээ дуусгалаа

Б.ГАНЗОРИГ
2019-10-27

2020 оны Азийн футзалын АШТ-нд орохын төлөөх хасагдах шатны тоглолтод Монгол болон БНСУ-ын багууд хийж 5:0 харьцаагаар Солонгосын баг хожлоо.

Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай өмнөд Солонгосын эсрэг манай залуус довтолгооны өндөр санаачлагатай, тун ойролцоо тоглолт үзүүлэв.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын үндэсний шигшээ багийнхан анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн шатанд БНХАУ, Хонк Конг, Тайваны багуудтай нэг хэсэгт орсон билээ. Тэд БНХАУ-ын багт 3-0 харьцаагаар хожигдсон бол, Хонк Конгийн багийг 6-3 харьцаагаар хожиж, Тайваны багтай 4-4 харьцагаар тэнцсэнээр хэсгээсээ хоёроор гарсан билээ.