Ванесса Брайнт: Би гурван охиноо сайн харж ханданаа хайрт минь харин чи Жижи-д анхаарал тавиарай

Б.ГАНЗОРИГ
2020-02-25

Нэрт сагсан бөмбөгчин Коби Брайнт өнгөрсөн сарын 26-ны өдөр тоглолт үзэхээр явахдаа нисдэг тэрэг нь осолдож 13 настай охин болон зургаан хүний хамтаар амиа алдсан. Тэгвэл тэднийг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр Лос Анжелес Лейкэрс багийн "Степлс” ордонд зохион байгуулагдлаа. 

Тус ёслолд Ванесса Брайнт "Би түүнийг дэлхийн од эсвэл гайхалтай сагсанбөмбөгч гэж харж чадахгүй. Тэр бол миний гайхалтай нөхөр бидний хүүхдүүдийн үзэсгэлэнтэй эцэг. Тэр бол миний бүх зүйл. Тэднийг нэг нэгэнгүйгээрээ энэ дэлхийд байж чадахгүйг бурхан мэддэг болохоор диваажинруу хамтад нь авч явсан юм. Би гурван охиноо сайн харж ханданаа хайрт минь харин чи Жижи-д анхаарал тавиарай". хэмээн хэлжээ.