Азийн спортын наадамд оролцох тамирчдын нэрс тодорлоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-17

Индонез улсын Жакарта хотод Азийн спортын наадам ирэх наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-нд болно. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн аж.

Дасгалжуулагчдын баг, МСБХ-ны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 12 тамирчин тодорчээ.Тухайлбал, Т.Санчир, Б. Билгүүн, П.Болортулга, Д.Мөнхтүвшин, Б.Батжавхлан, О.Сэргэлэн, О. Очирбат, О.Эрдэнэцогт, Н.Батбаяр, Б.БолдбаатарО.Дөлгөөн, А.Ананд нар юм. Дасгалжуулагчид нь  Ш.Сэдбазар, Д. Пүрэвдорж, Р. Отгонжаргал, Ч.Ижилболд, Ц.Чинзоригт нар тодорчээ.