Б.ХОНГОРЗУЛ АЛДАРТ РИСАКО КАВАЙД ЯЛАГДЛАА

O.Admin
2021-08-04

Чөлөөт бөхийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул 1/8 барилдаанд Францын Матилде Ривьерийг 7:5-аар ялаад байсан билээ.

Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа "Рио-2016" олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, эзэн орны Рисако Кавайд оноогоор цэвэр 0:7-гоор ялагдав.

Япон бүсгүй үдээс хойш хагас шигшээд олимпийн аварга АНУ-ын Хелен Марулисыг ялсан тохиолдолд Б.Хонгорзулд маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.