Африкийн цомын финалд Сенегалын шигшээ баг шалгарлаа

O.Admin
2022-02-03

Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн "Africa Cup of Nations (AFCON)"-ийн шөвгийн дөрвийн эхний тоглолт Сенегал, Буркина Фасо улсуудын хооронд боллоо.

Тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн 70 дахь минутад Сенегалын шигшээ багийн хамгаалагч Абду Диалло тооны харьцааг нээсэн.

Улмаар Садио Манегийн дамжуулалтаар 76 дахь минутад Идрисса Гаай тооны харьцааг 2-0 болгосон бол Буркина Фасогийн Блати Туре 82 дахь минутад гоол оруулж тооны харьцааг ойртуулсан.

Гэвч Сенегалын шигшээ багийн шилдэг тоглогч, Ливерпүүл клубийн Садио Мане 87 дахь минутад гоолдсоноор баг нь 3-1 харьцаагаар хожиж тэмцээний финалд шалгарлаа.

Шөвгийн дөрвийн нөгөө тоглолт Египет, Камеруны хооронд хоёрдугаар сарын 4-ний 03:00 цагаас болно. Тэдний хожигдсон нь Буркина Фасотой хүрэл медалийн төлөө хоёрдугаар сарын 7-ны 00:00 цагаас тоглох бол хожсон нь аваргын төлөө Сенегалтай 03:00 цагаас тоглоно