Реал Мадрид хожиж хүснэгтийг тэргүүлж байна

O.Admin
2022-02-07

Испаний Ла лигийн 23-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эзэн хаан Реал Мадрид клуб талбайдаа Гранадатай тоглож 1-0 харьцаагаар хожлоо. Улмаар 53 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол Гранада 24 оноотойгоор 16 р эрэмбэлэгдэж байна.

Тоглолтын цорын ганц гоолыг 74 минутад Милитаогийн дамжуулалтаар Асенсио оруулжээ.

Испаний Ла лигийн 23-р тойргийн үр дүн

  • Хетафе 3 : 0 Леванте 
  • Эльче 3 : 1 Алавес 
  • Мальорка 2 : 1 Кадис 
  • Сельта 2 : 0 Райо Вальекано 
  • Осасуна 0 : 0 Севилья 
  • Валенсия 0 : 0 Реал Сосьедад 
  • Барселона 4 : 2 Атлетико 
  • Бетис 0 : 2 Вильярреал 
  • Реал Мадрид 1 : 0 Гранада 
  • Атлетик– : –Эспаньол