Сенегал анх удаа Африк тивийн аварга боллоо

O.Admin
2022-02-07

Африкийн үндэстнүүдийн хөлбөмбөгийн цомын финалын тоглолт өнөөдөр өндөрлөж, Сенегал Улс тивийнхээ аварга боллоо.

Тус тэмцээн сарын турш үргэлжилсэн бөгөөд тэд аваргын төлөө Египетийн шигшээ багтай учраа таарч, үндсэн цагт хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор Сенегалын шигшээ ялсан юм.

Тивдээ түрүүлсэн Сенегалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Алиу Сиссе тоглолтын дараа “Хэрэв шаргуу хөдөлмөрлөж, тэвчээртэй байвал хүссэн зүйлдээ хүрнэ гэдгийг харуулж чадлаа. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Учир нь Сенегалын ард түмэн энэ цомыг 60 жил хүлээлээ” гэжээ.

Сенегал улс өмнө нь 2002 болон 2019 онд финалд шалгарч байсан ч ялагдаж байсан юм.