Сити клуб Спортингийг талбайд нь бутниргэлээ

O.Admin
2022-02-16

Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Португалийн Спортинг Английн Манчестер Сити клубтэй тоглож 0-5 харьцаагаар хожигдлоо.

Тус тоглолтод 7 минутад Марез, 17, 44 минутад Бернарду, 32 минутад Фоден, 58 минутад Стерлинг нар гоолджээ. Хоёр багийн хариу тоглолт гуравдугаар сарын 10-ны шөнийн 04:00 цагт болно.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

ПСЖ 1 : 0 Реал Мадрид

Спортинг 0 : 5 Манчестер Сити