Реал Мадрид клуб Францын ПСЖ клубт хожигдлоо

O.Admin
2022-02-16

Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Францын ПСЖ талбайдаа Испаний Реал Мадрид клубтэй тоглож цаг дуусах мөчид Мбаппегийн ганц гоолоор хожлоо. 

Тус тоглолт дамжуулалтын 90+4 минутад Неймар өсгийгөөрөө  өгсөн дамжуулалтыг Мбаппе оруулжээ. Хоёр багийн хариу тоглолт гуравдугаар сарын 9-ны шөнийн 04:00 цагт болно.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

ПСЖ 1 : 0 Реал Мадрид

Спортинг 0 : 5 Манчестер Сити