Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолт өнөөдөр болно

O.Admin
2022-02-22

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн сүүлийн дөрвөн тоглолт өнөөдөр болон маргааш шөнийн 04:00 цагт болно. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны шөнийн 04:00 цагт Английн Челси талбайдаа Францын Лилль клубтэй тоглох бол өнөөдөр шөнө болох нөгөө тоглолт Испанийн Вийярреал талбайдаа Италийн Ювентус клубтэй тоглоно. 

Харин маргааш буюу хоёрдугаар сарын 24-ны шөнийн 04:00 цагт Испаний Атлетико Мадрид талбайдаа Английн Манчестер Юнайтед клубтэй тоглох бол Португалийн Бенфика талбайдаа Нидерландын Аякс клубтэй тоглоно.

 Шөвгийн 16-гийн эхний дөрвөн тоглолт өмнөх долоо хоногт болсон бөгөөд

Португалийн Спортинг талбайдаа 0-5 Английн Манчестер Сити

Францын ПСЖ 1 : 0 Испанийн Реал Мадрид

Италийн Интер 0 : 2 Английн Ливерпүүл

Автсрийн Ред Булл 1 : 1 Германы Байерн Мюнхен