Челси талбайдаа Лилль клубыг хожлоо

O.Admin
2022-02-23

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд боллоо.

Өнгөрсөн шөнө Английн Челси талбайдаа Францын Лилль клубтэй тоглож 2-0 харьцаагаар хожлоо. Тус тоглолтын салхийг 8 минутад Хавертц нээсэн бөгөөд эцсийн цэгийг Пулишич оруулжээ.

Хариу тоглолт Лиллийн талбайд гуравдугаар сарын 17-ны шөнийн 04:00 цагт болно.

Шөвгийн 16-гийн эхний тоглолтын үр дүн

Португалийн Спортинг  0-5 Английн Манчестер Сити

Францын ПСЖ 1 : 0 Испанийн Реал Мадрид

Италийн Интер 0 : 2 Английн Ливерпүүл

Автсрийн Ред Булл 1 : 1 Германы Байерн Мюнхен 

Английн Челси 2-0 Францын Лилль

Испанийн Вийярреал 1-1 Италийн Ювентус

Испаний Атлетико Мадрид - Английн Манчестер Юнайтед

Португалийн Бенфика - Нидерландын Аякс