Атлетико Мадрид талбайдаа МанЮ-тэй тэнцлээ

O.Admin
2022-02-24

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд боллоо.

Өнгөрсөн шөнө Испаний Атлетико Мадрид талбайдаа Английн Манчестер Юнайтед клубтэй тоглож 1 - 1 харьцаагаар тэнцлээ. Тоглолтын салхийг Атлетикогийн тоглогч Жоау Феликс 7 минутад оруулсан бол тэнцээний гоолыг 80 минутад Эланга оруулжээ.

Хариу тоглолт Юнайтедийн талбайд гуравдугаар сарын 16-ны шөнийн 04:00 цагт болно.

Шөвгийн 16-гийн эхний тоглолтын үр дүн

Португалийн Спортинг  0-5 Английн Манчестер Сити

Францын ПСЖ 1 : 0 Испанийн Реал Мадрид

Италийн Интер 0 : 2 Английн Ливерпүүл

Автсрийн Ред Булл 1 : 1 Германы Байерн Мюнхен 

Английн Челси 2-0 Францын Лилль

Испанийн Вийярреал 1-1 Италийн Ювентус

Испаний Атлетико Мадрид 1 - 1 Английн Манчестер Юнайтед

Португалийн Бенфика 2 - 2 Нидерландын Аякс