Бенфика талбайдаа Аякстэй тэнцлээ

O.Admin
2022-02-24

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд боллоо.

Өнгөрсөн шөнө Португалийн Бенфика талбайдаа Нидерландын Аякс клубтэй тоглож 2-2 харьцаагаар тэнцлээ. Тус тоглолтын салхийг Аяксаас Тадич 19 минутад оруулсан бол тэнцээний гоолыг үүнээс зургаан минутын дараа Аллер өөрийн хаалгандаа оруулжээ. Улмаар 29 минутад Аллер алдаагаа засаж Аякс дахин тэргүүлж эхэлсэн юм. Гэвч тэргүүлэл 72 минут хүртэл үргэлжилсэн бөгөөд тус гоолыг Яремчук оруулж тоглолтыг тэнцүүлжээ. 

Хариу тоглолт Аяксын талбайд гуравдугаар сарын 16-ны шөнийн 04:00 цагт болно.

Шөвгийн 16-гийн эхний тоглолтын үр дүн

Португалийн Спортинг  0-5 Английн Манчестер Сити

Францын ПСЖ 1 : 0 Испанийн Реал Мадрид

Италийн Интер 0 : 2 Английн Ливерпүүл

Автсрийн Ред Булл 1 : 1 Германы Байерн Мюнхен 

Английн Челси 2-0 Францын Лилль

Испанийн Вийярреал 1-1 Италийн Ювентус

Испаний Атлетико Мадрид 1 - 1 Английн Манчестер Юнайтед

Португалийн Бенфика 2 - 2 Нидерландын Аякс